International Nanny Association-гийн гишүүнээр элслээ
Mom Nanny Center нь олон улсын мэргэжлийн стандартыг дагаж мөрдөх зорилгоор INA-гийн гишүүнчлэлд элссэн.
Mom Nanny Center нь 2021 оноос хойш Монгол гэр бүлүүдэд нарийн сонгон шалгаруулалт, тогтмол сургалтад хамрагдсан асрагч, гэрийн үйлчлэгч зуучилж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, гэр бүлийн амар амгаланг эрхэмлэн ажиллаж байна.
Хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагууд
ABM Intercontinental Recruitment ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-нд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал М.Азжаргал-гийн удирдлаган дор жуулчлал, загварын үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оноос хойш байгууллагын цөм үйл ажиллагаа нь Mom Nanny Center Mongolia — Монгол гэр бүлүүдэд мэргэшсэн асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах үйлчилгээ болсон.
Бидний эрхэм зорилго нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхныг хамгаалж, эцэг эхчүүдэд найдвартай, мэргэжлийн түвшний асрагчийн үйлчилгээ, санаа амар байдлыг олгох явдал юм.
"Бид зөвхөн ажилтан зуучилдаггүй — гэр бүл бүрд тохирсон, урт хугацаанд итгэж ажиллах хамтрагчийг олоход анхаардаг."
М.Азжаргал Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, ABM Intercontinental Recruitment ХХКГадаадаас ирсэн ажилтныг угтахаас эхлээд, шилдэг ажилтнаа шагнах хүртэл — Mom Nanny Center-ийн амьдрал.
Дотоод болон гадаадын мэргэшсэн ажилтан зуучлалаас эхлээд тогтмол сургалт, чанарын баталгаа хүртэл — бид үйл явцын алхам бүрд оролцдог.
Улаанбаатар хот төдийгүй орон нутагт гэр бүлүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан нарийн сонгон шалгаруулалт хийж, мэргэшсэн дотоодын асрагч, гэрийн үйлчлэгч зуучилна.
Харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаарах тул бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.
Лавлагаа авахФилиппиний лицензтэй агентлагуудтай хамтран мэргэшсэн, англи хэлтэй, туршлагатай хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийг зуучилна.
Харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаарах тул бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.
Үнийн санал авахНепал, Бангладешийн лицензтэй агентлагуудтай хамтран гэрийн үйлчилгээний туслах ажилтан, цэвэрлэгчийг зуучилна.
НӨАТ 10% ороогүй — урьдчилсан зөвшөөрөл, визийн зардал багтсан.
Захиалгаар гэр/оффисын цэвэрлэгээ болон арга хэмжээ зохион байгуулалт зэрэг нэмэлт үйлчилгээг мөн үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдож лавлана уу.
Мандал Даатгал, ТОД Онош Лаборатори, Монголын Улаан Загалмай, СЭМҮТ болон бие даасан сэтгэл зүйчидтэй хамтран дараах сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг:
Манай үйлчлүүлэгчдийн бодит сэтгэгдэл.
"Бидний гэрт асрагчаар ажилласан Б.Ануужинд гэрээний нэг жилийн хугацаанд үзүүлсэн өндөр хариуцлага, сахилга батынх нь төлөө талархаж байна. Ажлын цагаа үнэнч шударгаар сахиж, охиндоо элэгсэг, энэрэнгүй хандаж, бүтэн жилийн турш ажлын цагийн хоцрогдол, тасалдалгүй ажилласанд маш их баяртай байна. Танай байгууллагаас цаашид ч ийм өндөр хариуцлагатай, үнэнч шударга асрагчаар үйлчилдэгт баярлалаа."
"Асрагч С.Уянга маань 2023.1.12-ноос 2024.1.12 хүртэл манай гэрт ажиллалаа. Уянга хоол хийх, цай тавих, хүүхэд харах бүх л талаараа маш сайн байлаа. Ажиллах хугацаандаа хүүхэд харахаас гадна өөрийн санаачилгаар бусад зүйлд ч бидэнд тусалж байв. Бүтэн жилийн хугацаанд ямар нэгэн алдаа, гомдол, маргаан гараагүй."
"Ажилчдынхаа хөгжил дэвшилд анхаарч ажилладагт танай байгууллагад баярлалаа!"
Ярилцлага, сонгон шалгаруулалт, эрүүл мэндийн үзлэг, оношлогоо зэрэг олон үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Тийм. Гэрээнд заасан хугацааны дотор ажилтан тохирохгүй бол бид дахин зуучлах, солих үйлчилгээ үзүүлдэг. Дэлгэрэнгүйг холбогдож лавлана уу.
Тухайн улсын лицензтэй агентлагтай хамтран виз, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл зэрэг шаардлагатай бичиг баримтыг бид хамтран бүрдүүлдэг.
Тийм — Мандал Даатгал болон ТОД Онош Лабораторитой хамтран ажлын байрны эрсдэлийн даатгал, ахуйн замаар халдварлах эрсдэлийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулдаг.
Хүүхдийн аюулгүй байдал, анхны тусламж, хоол тэжээл, ариун цэвэр, ажилчдын ажлын байрны стрессийг бууруулах сэтгэл зүйн зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран хийж, нэмэлтээр дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажилчдад иргэний хэргийн гэмт хэрэгт чиглэсэн сэдвээр, мөн СЭМҮТ-ийн мэргэжилтэнтэй хамтран бие хүний сэтгэл зүйн тест болон ISO-д тулгуурласан ур чадварыг дээшлүүлэх зэрэг сургалтад тогтмол хамрагддаг. Дэлгэрэнгүйг "Сургалт" хэсгээс үзнэ үү.
Хэрэгцээ, шаардлагаас хамаарч ихэвчлэн 30 хоногийн дотор тохирсон горилогчийг санал болгодог. Яаралтай тохиолдолд бидэнтэй холбогдоно уу.
Тийм, бид Монгол Улс даяар үйлчилгээ үзүүлдэг.
Манай байгууллага үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ISO 9001, ISO 30405, ISO 45001 стандартад нийцсэн нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн "Хүүхэд асрагч зуучлах үйлчилгээний талаарх олон улсын бодлогын шинжилгээ" судалгааг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн. Иймээс бид үйл ажиллагаагаа стандарт, судалгаа, мэргэжлийн сонгон шалгаруулалт, чанар ба аюулгүй байдлын тогтолцоонд тулгуурлан хөгжүүлж байна.
Энэ судалгаа нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах үйлчилгээ олон улсын түвшинд хэрхэн хөгжиж, зохицуулагдаж байгааг судалсан ажил юм. Түүнчлэн гэрийн дотоод орчинд ажиллах асрагч, үйлчлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, эрх ашгийг төрөөс хэрхэн дэмжиж, хянаж, зохицуулдаг талаар олон улсын бодит жишээ, туршлагад тулгуурлан шинжилсэн.
Тийм. Цаашид энэхүү судалгааны ажлыг олон нийт, салбарын байгууллага, мэргэжилтнүүдэд хүртээмжтэй болгох зорилгоор гарын авлага эсвэл ном хэлбэрээр хэвлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа.
Mom Nanny Center нь олон улсын мэргэжлийн стандартыг дагаж мөрдөх зорилгоор INA-гийн гишүүнчлэлд элссэн.
Үүсгэн байгуулагч М.Азжаргалын бичсэн, Их Британи, Өмнөд Солонгос, Филиппиний туршлагыг харьцуулсан судалгаа нь Монголд анхных гэгддэг бөгөөд оюуны өмчийн эрхээр бүртгэгдсэн.
Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдал, хүний нөөцийн менежмент, чанарын удирдлагын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж, Азийн бүсэд энэ салбарт анхдагчдын нэг болохоор ажиллаж байна.
Асрагч, гэрийн үйлчлэгчийн хүсэлт гаргах, эсвэл асуулт байвал доорх маягтыг бөглөнө үү.